Аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжүүд 500 ажлын байр танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-12 12:43:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн аялал жуулчлалын газраас “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг энэ сарын 13-нд зохион байгуулна.

Энэхүү яармаг нь аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг түр болон байнгын ажлын байртай болоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Улаанбаатар чуулгын байранд болох энэхүү хөдөлмөрийн яармагийн үеэр аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй 35 аж ахуйн нэгжээс 500 гаруй ажлын байр санал болгох юм. Тухайлбал, хөтөч, орчуулагч, жолооч, зохион байгуулагч, зочин хүлээн авагч, угтагч, тогооч, бармен, зөөгч зэрэг ажлын байранд бүртгэх юм. Мөн үеэр “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутнуудыг бүртгэх аж.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ