Байлдааны зориулалттай онгоцны хоёр ширхэг бөмбөгийг аюулгүй болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Гүрмийн нуурын зүүн захаас 200 метрийн зайд онгоцны хоёр ширхэг бөмбөг байна гэсэн мэдээллийг нутгийн иргэд өгчээ.
Энэ дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг, Хэнтий аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын бие бүрэлдэхүүний хамт газар дээр нь очиж ажилласан байна.
Ажлын хэсгийг тухайн газарт очиход урт нь 70 см, диаметр 75 см, урт нь 58 см, диаметр 68 см-тэй онгоцны 2 ширхэг бөмбөг байсан бөгөөд сумын удирдлагууд бөмбөгийг элсэрхэг хөрсөнд 60-90 см гүнд булж далдлан тэмдэглэж, хамгаалалтад авсан байжээ.
Тиймээс устгалын бүлэг бөмбөгийг ухаж гарган Гүрмийн нуураас 7 км зайд Могойт хошууны карьер байсан нүхрүү зөөвөрлөж өндөр хамгаалалтан дор тэсэлж аюулгүй болгожээ.
Энэхүү бөмбөг нь 1939, 1945 оны дайны үед хэрэглэж байсан байлдааны зориулалттай онгоцны бөмбөг байсан байна. Хэнтий аймгийн Баян-Овоо суманд ЗХУ-ын АТУА-ийн 150 дугаар бөмбөгдөгч авиацын хороо, 2-3 зенитийн дивизонтой байрлаж байжээ.

Д.Одонтунгалаг