Өнгөрсөн сард дөрвөн суманд цаг агаар таагүй байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Энэ оны гуравдугаар сард агаарын температур дунджаар Тэс, Зүүнговь, Давст, Улаангом суманд -12.5 градус илүү хүйтэрч, харин бусад сумдад -12.2 градус хүртэл хүйтэрсэн байна. Хөрсний гадаргын дундаж температур Зүүнговь, Тэс, Давст, Сагил сумдад -11.7 градусаас илүү хүйтэрч байсан бол бусад сумдад -10.3 хэм хүртэл хүйтэрчээ.
Салхины хамгийн их хурд Завхан, Малчин, Өндөрхангай, Өмнөговь сумдад 24-34 м/сек хүрсэн бол 10 м/сек-ээс их салхитай өдөр Өмнөговьд 15, Өндөрхангайд 18, Наранбулагт 20, Завханд 17 өдөр байжээ. Түргэнд 17.6, Сагилд 14.2, Давстад 9.9 мм хур тунадас орсон нь бусад сумдаас илүү байна. Сагил, Давст, Баруунтуруун, Зүүнговь, Хяргас сумдад таван өдөр хур тунадастай байсан нь хамгийн олонд орж байна. Агаарын чанарын мэдээгээр хүлцэх агууламжаас давсан тохиолдол 3 гарсан байна. Өнгөрсөн оны мөн үеэс тоос 0.013 мг/м3, нүүрстөрөгчийн дутуу исэл 0.37мг/м3-аар тус тус их байжээ.
Өнгөрсөн сард тус аймагт химийн хорт болон аюулт бодис алдагдсан тохиолдол хоёр, эрэн хайх, аврах ажиллагааны тохиолдол хоёр, обьектын гал түймэр тав гарсан байна. Дээрх гамшиг осол, гал түймрийн улмаас гурван хүүхдийн амь нас эрсдэж, иргэдийн хувийн өмчинд 107.9 сая төгрөгийн хохирол учирч, гамшиг осол, гал түймрийн аюулаас 250 сая төгрөгийн өмч хөрөнгө авран хамгаалж, нэг иргэний аюулгүй байдлыг хамгаалж ажиллажээ.

Б.Батхүү