Гурван суманд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны Элсэлтийн ерөнхий шалгалт, түвшин тогтоох шалгалт, анги нийтийн төрөлжсөн олимпиадуудын нэгдсэн дүнг харгалзан хангалтгүй оноотой дүгнэгдсэн зарим сумдын Ерөнхий боловсролын сургуулиудыг сонгон аймгийн БСУГ-ын 10 мэргэжилтэн баг болж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж эхлээд байна.
Тариалан, Зүүнговь, Тэс сумдын ерөнхий боловсролын сургуулийн 200 орчим багш нарт мэргэжлийн ур чадвар, аргазүй эзэмшүүлэх сургалт, төгсөх ангийн сурагчдад ЭЕШ-д бэлтгэх, мэргэжлээ хэрхэн сонгох талаар зөвлөгөө өгсөн бөгөөд энэхүү ажлаа 10-р сард тухайн 3 сумын сургуулийн сургатын чанар, сурагчдын ЭЕШ-ын оноо зэрэгт гарсан ахиц дэвшлээр дүгнэх юм байна.
“Ирэх жилүүдэд Увс аймгийн боловсролын чанарыг сайжруулах нэг гарц нь зөвхөн ангидаа сурлагатайд тооцогддог цөөн хэдэн хүүхдийн сурлагын амжилтыг урьтал болгохоосоо илүүтэй анги нийтээрээ ижил түвшний мэдлэгийг бүтээх явдал юм. Үндсэндээ ангид муу сурдаг хүүхэд гэж байхгүй, бүгд ижил түвшний сурлагатай болоход багшийн ур чадвар, үүрэг хариуцлага хамгийн чухал байна. Үүний тулд багш нар хуучирсан мэргэжлийн аргазүйгээ шинэчлэх шаардлагатай байгаа юм” хэмээн аймгийн БСУГ-ын ахлах мэргэжилтэн И.Ганболд хэллээ.

Б.Батхүү