“Шувуу ажиглах аялал” зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аялал жуулчлалын нэгдлээс нүүдлийн шувуудын нутаг болох Монгол Дагуурын дархан цаазат газарт “Шувуу ажиглах аялал” зохион байгуулахаар болжээ. Тэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран гадаадын жуулчдад зориулсан аяллын бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.
Монгол Дагуурын дархан цаазат газар нь дэлхийд ховордсон олон төрөл зүйл шувуудын өлгий нутаг. Тэр ч утгаар ЮНЕСКО-н дэлхийн өвд бүртгэгдсэн газар юм. Дорнод аймгийн Чулуунхороот, Дашбалбар, Гурванзагал, Чойбалсан сумын нутаг дэвсгэрийг хамарсан тус газарт гадаадын олон жуулчин шувууны зураг авах, ажиглах зорилгоор тогтмол ирдэг байна. Дагуурын чийглэг тал хээр, том жижиг нуур цөөрөм, гол горхи, намгархаг газар нь Зүүн өмнөд Азиас Хойд мөсөн далай хүртэл нүүх шувуудын буудаллах газар болдог. Энд шувуудын ховор төрөл болох цэн тогоруу өндөглөн зусдаг бол хар тогоруу, цагаан тогоруу зэрэг шувууд нүүдэллэхдээ дайран өнгөрдөг байна. Тийм учраас дээрх аяллын томоохон нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохистой ашиглах, хамгаалах зорилгоор Дорнод Аялал жуулчлалын нэгдлийн сүлжээ байгууллагууд, УТХГН-ын Дорнод Хамгаалалтын захиргаатай хамтран тав болон есдүгээр сар буюу нүүдлийн шувуу ирэх буцах үеэр зохион байгуулах юм байна. Дорнод Аялал жуулчлалын нэгдэл нь гадаад хэлний мэргэжлийн хөтөчөөс бусад бүх төрлийн аяллын үйлчилгээг гадаадын жуулчдад хүргэхээр ажиллаж байгаа юм.
Тухайлбал, жуулчдад үйлчлэх нутгийн мэргэшсэн газарчин, автомашин, зочид буудал, жуулчны бааз, зоогийн газар, хээрийн гал тогоо, банк санхүү, худалдаа үйлчилгээний байгууллага үйлчилгээг санал болгож байгаа аж.

Д.ДЭЛГЭРМАА