Өлгийн улаан ямааг үүлдэр болгохоор ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ-ын Мал аж ахуйн албанаас "Өлгийн улаан" омгийн ямааг үүлдэр болгох судалгааны ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Увс аймгийн цөм сүрэг үржлийн аж ахуй болон Наранбулаг сумын МЭҮТасаг, Өлгий сумын ЗДТГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нартай хамтран хоёр ажлын хэсэг гарч Өлгий, Өмнөговь, Наранбулаг сумдын 40 гаруй малчин өрхийн 260 ямаанд ноолуурын дээж авах, биеийн үндсэн хэмжилт, ангилалт хийжээ.
Мөн ноолуурын дээжийг Ж.Самбуугийн нэрэмжит Мал аж ахуйн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторид хүргүүлсэн байна. Тус хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн хурлаар Өлгийн улаан ямааг үүлдэр болгох асуудлыг авч хэлэлцсэний дараагаар ХХААХҮЯ-аас магадлагааны комисс томилогдон ирж, Өлгийн улаан ямаан дээр хяналт хийх юм байна.
Захиргаадалтын үед Увс аймагт Өлгийн улаан ямаа, Тэс хэвшлийн адуу гэсэн үүлдрүүд байсан бөгөөд зах зээлийн шуурганд устаж алга болсон юм. Тэгвэл одоо энэ үүлдрийг сэргээхээр мэргэжлийн байгууллагынхан ажиллаж байна.

Б.Батхүү