ДОХ-ын эсрэг хамтдаа аян өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 19:31:15

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газар, Голомт банктай хамтран “ХДХВ/ДОХ-ын эсрэг хамтдаа аян” зарласан байна.

Хүн амын БЗДХ болон ХДХВ/ \ДОХ-ын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, сэргийлэх арга барилыг эзэмшүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл амьдралыг уриалан салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой уг аян Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, албан байгууллага, сургууль цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг хамруулан энэ сарын 29-нийг хүртэл үргэлжлүүллээ.

Аяны хүрээнд хамт олноо зохион байгуулан, бусдын сайн сайхны төлөө өөрсдийн нөөц болоцоондоо тулгуурлан идэвх санаачлагатай ажилласан байгууллага хамт олныг шалгаруулан шагнаж урамшуулах юм байна.

Сүхбаатар аймаг Т. Одончимэг

Холбоотой мэдээ