Орон нутгийн төсвийн хөрөнгөөр англи хэлний кабинетыг тохижууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-04-20 20:26:43

Өмнөговь /МОНЦАМЭ/Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын Улсын тэргүүний Эрдмийн гэгээ хоёрдугаар сургуулийн англи хэлний кабинетад 30 ширхэг иж бүрэн компьютер хэрэгслийг авч өглөө.
Ингэснээр сурагчид өөрийгөө хөгжүүлэх, цахимд нээлттэй аялах, гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Англи хэлний ленгафоны кабинетыг тохижуулах ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна.
Англи хэлтэй Өмнөговь хөтөлбөр хоёр дахь жилдээ тус аймагт ийн амжилттай хэрэгжиж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд 2017 онд 1200 хүүхдийн суудалтай 5 дугаар сургуульд англи хэлний кабинетыг иж бүрэн компьютер техник хэрэгслээр тохижуулсан билээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ