Засгийн газрын хуралдаанаар 16 асуудал хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-11-30 10:16:49

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт болж, 16 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Арбитрын тухай хуулийн төсөл, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол, Индонезийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай зэрэг хэд, хэдэн төслүүд багтжээ. Мөн өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар Шадар сайд танилцуулах юм байна.

Н.Туяа

 

 

Холбоотой мэдээ