Түргэн тусламжийн машин саадгүй орж, гарах хаалгатай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-04-22 17:10:15

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн БОЭТөвийн түргэн тусламжийн машин орж гарах хаалгыг шинээр хийж өгчээ. 
Тус аймаг нь энэ жилийг их бүтээн байгуулалтын жил, Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаж байгууллага, иргэд энэхүү бүтээн байгуулалтанд гар бие оролцож байна. Үүний нэг нь тус аймгийн Биеийн тамир, спортын газраас БОЭТөвийн түргэн тусламжийн машин орж гарах хаалгыг шинээр хийж өглөө. Уг төвийн түргэн тусламжийн машин нь байгууллагынхаа зүүн нэгдсэн хаалгаар гардаг бөгөөд энэ багагүй газрын тойрч засмал замд нийлдэг байсан юм. Харин шууд засмал зам руу орох хаалгыг шинээр хийж өгснөөр иргэдэд эрүүл мэндийн түргэн тусламжийг үзүүлэхэд цаг хугацааны хувьд бодит хэмнэлт болж байгаа ажээ.
Түргэн тусламжийн авто машин орж, гарах хаалгыг 1,0 сая гаруй төгрөгийн төсөвт өртөгтэйгээр богино хугацаанд хийж, ийнхүү БОЭТөвийн дарга Я.Болдбаатарт хүлээлгэн өглөө. Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд байгууллагуудыг БОЭТөвд шаардлагатай “Бүтээлч ажил” хийхийг уриалж байгаагаа энэ үеэр Биеийн тамир, спортын газрын дарга С.Түвшинбаяр хэллээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ