Усанд сэлэлтийн анхдугаар тэмцээн амжилттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-04-24 11:25:14
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газрын харъяа Усан спорт сургалтын төв үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байгаа. Ингээд шинэхэн сургалтын төвөөс “Би сэлж сурсан“ анхдугаар тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд  амжилттай зохион байгуулсан байна.
Энэхүү анхдугаар тэмцээн 9-11, 12-14, 15-17 насны ангилалд болж 30 гаруй тамирчид авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Тэмцээн мэлхий сэлэлт  50м,100м, өврөөр даллах сэлэлт  100м, 150м гэсэн төрлүүдээр явагдсан байна. Ингээд мэлхий сэлэлтийн 50 м-ийн тэргүүн байрыг  9-11 насны А.Баяржавхлан,  12-14 насанд Т.Энхтамир, 15-17 насанд Г.Гантулга нар хүртжээ. Тэмцээний мэлхий сэлэлтийн 100 м-ийн аваргаар 9-11 насанд  эмэгтэйчүүдээс Г.Номин, эрэгтэйчүүдээс А.Баяржавхлан, 12-14 насанд Т.Энхтамир,  15-17 насанд Г.Гантулга нар тус тус  алтан медаль хүртсэн байна.
Харин чөлөөт сэлэлт 50м-ийн зайд 9-11 насанд эрэгтэйчүүдээс Т.Цолмон-Эрдэнэ, 12-14 насанд С.Сүхбат, 15-17 насанд эмэгтэйчүүдээс Д.Наранчимэг нар аваргын титэм хүртжээ. 
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ