Жимсний мод тариалагчдад давтан зөвлөгөө өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-04-24 11:26:40
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-ын ХАА-н тасгаас Канадын “Амин мод сэргэлт “ олон улсын төлөөлөгчийн газартай хамтран хоёр дахь ээлжийн сургалтаа  явууллаа.
Сургалтанд Сүхбаатар сумын 8 багаас төлөөлөл болсон жимс жимсгэнэ тариалагч иргэд хамрагдсан бөгөөд өнгөрсөн намар болсон анхны сургалтанд оролцсон иргэд давтан хамрагджээ. Сургалтаар жимсний зургаан төрлийн модыг танаж тайрах талаар мэргэжлийн сургалт зөвлөгөө өгөхийн зэрэгцээ шууд талбай дээр нь таналт тайралтыг хэрхэн хийхийг шууд хийж үзүүлэн ажилласан байна. Энэхүү зургаан төрлийн модонд үрэл, интоор, усан үзэм, бүйлс, алим, үхрийн нүд гэсэн моднууд байгаа аж. Онол, дадлага хосолсон энэхүү сургалт маш үр дүнтэй болсон бөгөөд Сүхбаатар сумын хоёрдугаар багийн иргэн Л.Баяраа, тавдугаар багийн иргэн Л.Нямсүрэн нарын талбайд явуулжээ. Сургалтыг Канадын “Амин мод сэргэлт“ олон улсын төлөөлөгчийн газрын сургагч багш Роберт, Saikhnaa Melissa Baerg нар удирдан явуулсан байна. 
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ