Эмэгтэйчүүдийн оролцоотой сонгууль анх удаа Саудын Аравид болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-30 12:57:10

РИЯД. /NHK/. Эмэгтэйчүүд санал өгч, нэр дэвших боломжтой болсон орон нутгийн анхны сонгууль Саудын Аравид болж байна.

Саудын Аравийн орон нутгийн 284 зөвлөлийн кампанит ажил өчигдөр эхэлжээ.

Нэр дэвшиж буй 6917 хүний 979 нь эмэгтэй байна гэж тус улсын сонгуулийн комисс мэдэгдэв.

Саудын Аравийн нийслэл Рияд хотын эрэгтэй болон эмэгтэй нэр дэвшигчдэд тусгайлан боловсруулсан кампанит ажлын эрхийг олгосон байна. Тус улсад 2005 болон 2011 онд орон нутгийн сонгууль явуулсан бөгөөд үүнд зөвхөн эрэгтэйчүүд оролцох эрхтэй байжээ.

Саудын Арави нь лалын консерватив зарчим, хатуу чанга дэглэмд суурилсан засаглалтай орон билээ.

Орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийг оролцуулах шийдвэр Саудын Аравийн Засгийн газар гаргаснаар, нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог өргөжүүлж байгаагаа тус улс бусад оронд харуулж байна.

Гэвч зарим улс оронд эрэгтэй, эмэгтэй хүмүүс сонгуульд холилдон оролцож болохгүй зэрэг хүйсээр зааглах чанд дүрэм журамтай байдаг. Олонх нэр дэвшигчид сурталчилгаагаа нийгмийн сүлжээгээр дамжуулан хийдэг. Санал хураалт 12 дугаар сарын 12-нд болно.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ