Газар эзэмших хүсэлтэй 2000 гаруй иргэн ханджээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-04-26 13:02:25
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын ЗДТГ-аас 600 иргэнд газар өмчлүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө оруулсан хэдий ч газар эзэмших хүсэлтэй 2000 гаруй иргэн хандаад байгаа ажээ.
Тиймээс сумын удирдлагууд аймгийн Газрын харилцаа барилга хлот байгуулалтын газартай хамтран ажлын хэсэг байгуулан тодорхой ажлуудыг үе шаттай зохион байгуулахаар болжээ. Тухайлбал иргэн газар эзэмших хүсэлтээ Есөнбулаг сумын Газрын даамалд ирүүлэх ба хоёр сарын дотор хашаагаа хатгасны дараа газрын гэрчилгээг нь олгох юм байна. Заасан хугацаанд хашаагаа хатгаагүй тохиолдолд тухайн иргэний хүсэлт нь цуцлагдаж дараагийн иргэнд  эрх нь шилжих зарчмаар газар олголт явагдах юм.
Газар олголт байршлын хувьд тус сумын Баянхайрхан, Индэрт, Баяншанд багуудын дээд хэсэгт болон зургаадугаар сараас эхлэн “Солонго” хорооллын бүсэд  хаусын зориулалттай газар олголт хийгдэх гэнэ. Мөн Алтай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд хэсэгчилсэн өөрчлөлт орвол Баяншанд багийн урд хэсэгт газар олголт хийгдэх боломжтой хэмээн тус сумын Засаг дарга Ш.Дагва мэдэгдлээ.
Э.Нарангэрэл

Холбоотой мэдээ