Бэлчээрийн даацаас хэтэрсэн малаар хэрхэн “Мөнгөн сүрэг” бий болгох туршлагыг малчид сонирхов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хушаат сум “Малын чанараа сайжруулж, бэлчээрээ хамгаалж, орлогоо нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж байна.
Тус сумын ЗДТГ-аас малчдын зөвлөлгөөнөө нэлээд үр дүн дагуулсан байхаар зохион байгуулсан байна. Зөвлөлгөөнд хэлэлцэх гол сэдэв нь “Малын чанараа сайжруулж, бэлчээрээ хамгаалж, орлогоо нэмэгдүүлэх боломж”-ийг эрэлхийлэхэд оршиж байв. Тус сумын хувьд эрчимжсэн мал аж ахуйг эрчимтэй хөгжүүлж, үүлдэрлэг малыг өсгөх бодлогыг барьж ажилладаг бөгөөд мах, сүүний чиглэлийн казакийн цагаан толгойт үхрийг үржүүлдэгээрээ онцлогтой. Энэхүү зөвлөлгөөнд 106 малчин оролцсон байна. Зөвлөлгөөнийг зөвхөн зөвлөлдөөд дуусгах биш, малчиддаа урам хайрлаж, алдаршуулах үйл ажиллагааг энэ үеэр мөн хийсэн аж. Тухайлбал Монгол малчдын холбоо” ТББ, “Монгол малчин” телевиз хамтран хэрэгжүүлдэг “Манлай малчин” төсөлд сумынхаа улс, аймаг, сумын аварга 9 малчныг хамруулжээ. Ингэснээр улсын аварга малчин С.Мөнхбат, Д.Цээлэй, О.Галдан нар улсын манлай малчнаар, аймгийн аварга малчин Ц.Пүрэвсүрэн, Ц.Ганхуяг нар аймгийн манлай малчнаар, сумын аварга малчин Ж.Хаянхярваа, Х.Мөнхбат, Ж.Даваадорж, Б.Энхтүвшин нар сумын манлай малчнаар тус тус өргөмжлөгдсөн байна. Зөвлөгөөний хүрээнд тус суманд Мерси кор ОУБ-аас хэрэгжүүлж буй төслийн видео танилцуулга, н хэрэгжилтийн талаар төслийн менежер н.Одонцэцэг, мэргэжилтэн Данел Миллер, төслийн зөвлөх А.Батэрдэнэ нар илтгэл тавьсан байна. Мөн доктор Л.Лувсаншарав төслийн хүрээнд хийгдсэн бэлчээрийн төлөв байдлын судалгааны дүгнэлт, цаашид бэлчээр хамгаалал дээр анхаарх асуудал, бэлчээрийн даацаас хэтэрсэн малаар хэрхэн “Мөнгөн сүрэг” бий болгон орлогоо нэмэгдүүлэх талаар Баян-Өлгий аймгийн сонирхолтой туршлагыг танилцуулсан байна. Тус аймаг бэлчээрийн даацаас хэтэрсэн малаа борлуулалтын хоршоогоороо дамжуулан борлуулдаг аж. Ингэж олсон мөнгөөрөө малчдын хадгаламж зээлийн хоршоо байгуулан мөнгөө өсгөх зарчимтай ажилладаг юм байна. Мөн энэ үеэр Монгол Улсын Зөвлөх мал зүйч н.Айлтгүй хоршиж ажиллахын ач холбогдлоор илтгэл мэдээлэл хийсэн байна. Зөвлөгөөний явцад сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд сүүлийн үед шинээр батлагдсан хууль, журмаар, сумын ХАА-н тасгийн мэргэжилтнүүд шинээр батлагдан ирэх 6 сарын 1–нээс эхлэн хэрэгжих гэж буй Малын генетик нөөцийн тухай хууль, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд малчин, мал бүхий иргэдийн эдлэх эрх, хүлээх үүрэг зэргээр мэдээлэл, зөвлөгөө өгчээ. Зөвлөгөөнд оролцсон бүх малчдад зөвлөгөөнөөс гарсан шийдвэр, зөвлөгөөнд тавьсан илтгэлүүдээр бэлтгэсэн гарын авлага, Мерси кор ОУБ–аас малчдад зориулж бэлтгэсэн “Байгаль орчинд ээлтэй, зах зээлийн хэрэгцээнд нийцсэн арвин ашиг шимтэй, эрүүл малтай болох арга зам” ном, Цаг тооны хуанлийг бэлэглэсэн байна. Зөвлөгөөний төгсгөлд сумын Соёлын төвийн уран бүтээлчдээс малчиддаа дуу хуурын цэнхэр хадаг өргөж, сонорыг нь мялаасан байна.

Ч.Отгонцэцэг