УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-04-27 10:18:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын товыг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн М.Билэгт хуралдааны товд орсон Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдрийн хэлэлцүүлгээс хойшлуулах саналтай байгаагаа хэллээ. Мөн УИХ-ын зарим гишүүн "Оюутолгой"-н үйл ажиллагаа, гэрээний биелэлтэд дүгнэлт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөх санал гаргасан юм.

УИХ-ын дарга М.Энхболд уг ажлын хэсэгт нэр бүхий гишүүдийг нэмж оруулахад татгалзах зүйлгүй гэснээр чуулганы хуралдаан эхний асуудлаа хэлэлцэж эхлэв.
Холбоотой мэдээ