Япон, Хятад болон Өмнөд Солонгосын удирдагчид Токио хотод уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-02 10:46:35
ТОКИО. /РИА Новости/. Япон, Хятад болон Өмнөд Солонгосын удирдагчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад хамтран ажиллах боломжийг хэлэлцэхээр энэ сарын 9-нд Токио хотод уулзана гэж Өмнөд Солонгосын эрх баригчид мэдэгджээ.
 
Уулзалтад Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар оролцох аж. Уулзалтын үеэр талууд хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын дүн болон бүс нутаг хийгээд дэлхий дахины нөхцөл байдлыг хэлэлцэх юм байна.
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, ирэх долоо хоногт болох гурван талын дээд хэмжээний уулзалтын дүнд талууд Умард Солонгосын эрх баригчдыг цөмийн зэвсгээсээ бүрэн ангижрахыг шаардах төлөвтэй байгаа аж.

Гурван улсын удирдагчид хамгийн сүүлд 2015 оны 11 дүгээр сард Сөүл хотод уулзжээ. Энэ уулзалтад Хятад улсаас голдуу Төрийн зөвлөлийн ерөнхий сайд нь төлөөлөн оролцдог байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ