Сонгомол бөхийн Европын аварга шалгаруулах тэмцээнд Оросын баг тамирчид 3 алтан медаль хүртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-03 14:32:52
КАСПИЙСК. /ТАСС/. Оросын Каспийск хотноо зохион байгуулагдаж буй Сонгомол бөхийн Европын аварга шалгаруулах тэмцээний Грек ромын сонгомол бөхийн төрөлд Оросын баг тамирчид 3 алтан медаль хүртжээ.
 
60 кг-ын жингийн төрөлд Оросын тамирчин Сергей Емелин Азербайжаны тамирчин Мурад Маммадовыг 6:5 онооны харьцаагаар ялж алтан медаль хүртсэн бол Италийн тамирчин Жакопо Сандрон, Гүржийн тамирчин Дато Чартшвили нар хүрэл медаль хүртсэн байна.
 
Харин 67 кг-ын жингийн төрөлд Оросын тамирчин Артем Сурков Гүржийн тамирчин Шмаги Болквадзег 8:0 онооны харьцаагаар ялж алтан медалийн эзэн болжээ. Энэ төрөлд Туркийн тамирчин Энес Басар болон Арменийн тамирчин Карен Асланян нар хүрэл медаль авчээ.
 
Түүнчлэн Оросын тамирчин Адам Курак 72 кг-ын жинд Азербайжаны тамирчин Расул Чунаевыг  9:5 онооны харьцаагаар ялж алтан медалийн болзлыг хангаснаараа хоёр дахь удаагаа Европын аварга болсон юм. Энэ жинд Гүржийн тамирчин Юрий Ломадзе, Унгарын тамирчин Балинт Корпаши нар хүрэл медалийн эзэд болжээ. Ийнхүү тэмцээний хоёр дахь өдөр Оросын баг тамирчид 3 алтан медаль хүртсэн байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ