Хамгийн сүүлчийн террористыг устгах хүртэл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх болно гэдгээ мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-07 11:39:47
МОСКВА. /ТАСС/. Улс орныхоо хил дээрх террористуудын аюул заналхийллийг бүрэн арилгахын тулд Турк улс Ирак болон Сири дэх ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх болно гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ.

Тэрбээр хэлэхдээ “Сирийн  хойд нутгийн Айн-эль-Араба-с Хасеке хүртэлх болон Ирак дахь Синжара-с Кандиль хүртэлх нутаг дэвсгэрт хамгийн сүүлчийн террористыг устгах хүртэл Турк улс бүс нутагт  цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх болно. Сирид террористуудын эсрэг явуулж буй "Евфратын бамбай" болон “Чидун жимсний модны мөчир” зэрэг ажиллагаануудаас гадна өөр шинэ ажиллагаанууд гарч ирнэ. Туркийн эрх баригчид улс орныхоо хил дээрх террористуудын аюул заналхийллийг бүрэн арилгахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно” гэжээ.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ