"Су-24"-ийн нисгэгчийн цогцсыг ОХУ-д хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-01 11:20:38

МОСКВА. /Xinhua/. Өнгөрсөн долоо хоногт Туркийн агаарын цэргийн хүчний устгасан ОХУ-ын “Су-24” бөмбөгдөгч онгоцны нисгэгчийн цогцсыг байлдааны нисэх онгоцоороо Москва мужийн Чкаловский нисэх буудалд өчигдөр авчирлаа гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэв.

Сөнөөгч онгоцнуудаар хамгаалуулсан нисэх онгоцыг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон тус улсын Агаарын цэргийн хүчний командлагч, хурандаа генерал Виктор Бондарев тосож авсан байна.

ОХУ-ын бөмбөгдөгч онгоцыг сөнөөхийг төлөвлөсөн, үүнийг үйлдсэн хүмүүс зохих шийтгэлээ амсах болно гэж Бондарев мэдэгджээ.

Нисгэгч агсан, дэслэгч хурандаа Олег Пешковт ОХУ-ын баатар цолыг нөхөн олгосон байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ