Томск мужаас 2300 орчим орос хэлний сурах бичиг бэлэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. ОХУ-ын Томск мужтай Увс аймаг боловсролын салбараараа дамжуулан үр дүнтэй хамтран ажиллаж байна. Томск мужийн захиргаанаас энэ удаад аймгийн БСУГ-ын дэргэдэх Орос хэлний мэдээллийн төвд 2300 орчим орос хэлний сурах бичиг өгснийг өчигдөр гардууллаа.
Оросын соёл, шинжлэх ухааны мэдээллийн төвийн салбар Увс аймагт өнгөрсөн жил байгуулагдсан бөгөөд энэ төвөөр дамжуулан орос улсын хэл, соёлыг илтгэсэн ном, сурах бичгүүд нийлүүлэгдсээр байна. Тэрчлэн, Увс аймгийн Засаг дарга, ОХУ-ын Томск мужийн хамтын ажиллагааны хүрээнд Томск мужийн Багшийн их сургуулийн багш нар хоёр дахь жилдээ Увсад хүрэлцэн ирж орос хэлний үнэ төлбөргүй сургалтыг зохион байгуулж байна. Энэ удаад насанд хүрэгчдээс гадна орос хэлний багш нарыг мэргэжил аргазүйгээр хангах, хил, гаалын ажилчдын хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг өнгөрсөн долоо хоногоос эхэлжээ.
“ОХУ-ын Томск муж болон Увс аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд оросын хэл соёлыг сурталчлах, иргэдийн хэлний боловсролыг дээшлүүлэх чиглэлээр сүүлийн хоёр жил хамтарч ажиллаж байна. Ялангуяа, ЕБС-ийн сурагчдын орос хэлний сургалтыг сайжруулах, орос соёлтой танилцах боломжийг олгохоор Орос хэлний төв байгуулсан. Энэхүү төвд Томvк мужийн захиргаанаас энэ удаад 2300 орчим орос хэлний сурах бичгийг үнэ төлбөргүйгээр нийлүүлээд байна. Цаашид Орос хэлний төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх шаардлагатай байгаа” хэмээн аймгийн ЗДТГ-ын гадаад харилцааны ажилтан О.Саруул мэдээллээ.

Б.Батхүү