Зүүн бүсийн эмч мэргэжилтнүүдийн онол практикийн бага хурал болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Зүүн бүсийн эмч мэргэжилтнүүдийн онол практикийн бага хурал Сүхбаатар аймагт болж байна. Хэнтий, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймгийн эмч мэргэжилтнүүдийн 100 гаруй төлөөлөл үүнд хамрагджээ. Судалгаа нотолгоонд тулгуурлан мэдээ мэдээллийг боловсруулж, бүсийн хэмжээнд тулгарсан асуудлыг тодорхойлох, шинэ санаа дэвшүүлэх, улмаар харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг дээшлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах нь онол парктикийн бага хурлын гол зорилго юм.
Тус хурлыг аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар /ЭМГ/, АШУҮИС-ийн эрдэмтэн багш нартай хамтран зохион байгуулж байна. Тиймээс эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэхийг мөн тэд зорьжээ. Онол практикийн бага хуралд зориулж бүсийн таван аймгийн 110 эмч мэргэжилтэн эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлснээс 45 бүтээл шалгарч, “Нийгмийн эрүүл мэндийн эрин” сэтгүүлд нийтлэгджээ. Харин шилдэг бүтээлүүдийг энэхүү бага хурлын дараа шалгаруулах аж.
“Дорногоь аймгийн нэгдсэн эмнэлгээс дөрвөн эмч ирж хуралд оролцож байна. Бидний танилцуулж буй илтгэл маань сувилагч нарын ажил амьдралын нөхцөл байдлын талаар өгүүлж байгаа. Өнөөдөр хаа сайгүй сувилагч дутагдалтай байгаа. Гэтэл ажиллаж буй хэдэн сувилагчийн нийгмийн асуудал үнэхээр орхигддог. Ажлын ачаалал их хирнээ авч буй цалин үнэхээр хангалтгүй байдаг. Энэ талаарх олон төрлийн судалгааг хийж, улмаар илтгэлээ танилцуулж байна.” гэж Дорноговь АНЭ-ийн Сувилахуй албаны дарга Б.Сайнбаяр хэллээ.
Харин Дорнод аймгаас дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг хурлыг зорин иржээ. Тэд халдварт өвчний тархалт, түүнээс урьчилан сэргийлэхийн тулд хэрхэх ёстой талаар илтгэл бичжээ. “Дорнод аймгийн зарим сумдад халдварт өвчин үүн дундаа сүрьеэ, бэлгийн замын өвчлөл өндөр байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Мөн эдгээр өвчнөөр өвчлөгсдийн нас улам залуужиж байна. Тиймээс бид үүнээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Өвчлөл өндөр байна гэдэг маань иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаагийн нэг илрэл. Тиймээс цаашид мэдээ мэдээллийн ажлыг маш сайн хийх хэрэгтэй. Ингэхийн тулд дан ганц аймгаараа ажиллах бус бүсийн хэмжээнд хамтран ажиллаж байж илүү үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа.” гэдгийг Дорнод аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн С.Солонго хэлэв.
Тус онол практикийн бага хурал нь Сүхбаатар аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаа юм.

Т.Одончимэг