Аймгийн Засаг даргыг огцруулах, эсэх асуудлыг шийднэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-12 15:04:55
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчид аймгийн Засаг дарга З.Батзоригийг огцруулах саналыг тавьсан учраас аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, энэ оны тавдугаар сарын 18-ны өдөр аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан хийхээр товлоод байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасны дагуу ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж өргөн мэдүүлсэн учир энэ хуралдаанаар аймгийн Засаг даргыг огцруулах, эсэх асуудлыг шийдэх юм.
М.Батжаргал
Холбоотой мэдээ