Амралтын өдрүүдэд 6200 гаруй мод суулгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-14 17:21:50
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээгээр өнгөрсөн амралтын өдрүүдэд 6290 ширхэг мод, бут тарьсан байна.
          - Бүх нийтээр мод тарих өдрөөр аймгийн хэмжээний 126 байгууллагын 2363 хүн 11.2 сая төгрөгийн зардал гарган мод тарилаа.. Мод тарих ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулна. Зарим нутагт хүйтэвтэр байгаа учраас ирэх амралтын өдрүүдэд мод тарих юм аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Отгонжаргал ярилаа.
          Нарс, хайлаас, шар хуайс, агч, гүйлс, монос, өрөл, улиас зэрэг 14 төрлийн мод бут суулгасан байна.
М.Батжаргал

Холбоотой мэдээ