“Монголын музейн хөгжил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ
ФОТО МЭДЭЭ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Олон Улсын музейн өдрийг тохиолдуулан Говь-Алтай аймгийн Орон нутаг судлах музейгээс “Монголын музейн хөгжил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байна.
Энэхүү түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын уран зургийн галлерейгаас санаачлан гаргасан бөгөөд өнгөрсөн оноос тус аймгийн музей үргэлжлүүлэн Баян-Өлгий, Ховд гэх мэт баруун бүсийн аймгуудад шинэ цагийн музейг таниулахаар аялуулж байсан бол өдгөө өөрийн аймагтаа дэлгэн олны хүртээл болгоод байна. Уг үзэсгэлэнд Монгол Улсын 35 музейн 300 гаруй түүхэн, бодит үйл явдлыг самбар болгон харуулсанаас гадна музей нь олон нийтийн гэгээрлийн төлөөх ашгийн бус байгууллага гэдгийг илтгэх баримтат зургуудыг оролцуулжээ.
Э.Нарангэрэл