Цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй жолооч 250.000 төгрөгөөр торгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Сүхбаатар дүүрэгт байрлах Нарны зам, Урбанекын уулзвар дээр Цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн “Prius-20” маркийн автомашины эмэгтэй явган хүний замаар автомашинтай явж зөрчил гаргасан. Тухайн өдөр “Улаанбаатар марафон 2018” гүйлтийн тэмцээн болж зарим замын хөдөлгөөнийг түр хязгаарласан байсан юм. Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул тухайн жолоочийг 250.000 төгрөг, явган хүний замаар автомашинтай явсан зөрчилд нь 20.000 төгрөгөөр тус тус торгох арга хэмжээ авснаа Цагдаагийн албанаас мэдээллээ.
Ж.Батсайхан