Өрх толгойлсон эмэгтэйд өргөө цагаан гэр бэлэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-05-22 17:33:19
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд үйл ажиллагаагаа явуулж буй барилга угсралтын "Ашид гэгээн өргөө" компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус аймгийн Есөнбулаг сумын иргэн Б.Золзаяад таван ханатай иж бүрэн гэр бэлэглэжээ.
Б.Золзаяа нь Есөнбулаг сумын зорилтод бүлгийн өрх ба 0-13 насны таван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй юм. Цаашид уг өрхөд Есөнбулаг сумын ЗДТГ-аас өмчлөх газрын асуудлыг нь шийдвэрлэн "Ашид гэгээн өргөө" компаниас хашаа барьж өгөхөө илэрхийлжээ. 
 
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ