Хотын дарга С.Батболд Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдэв

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2018-05-25 09:54:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн МАН-ын даргын албан тушаалд нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдэв.

Нийслэлийн МАН-ыг дарга асан Ц.Сандуй өнгөрөгч онд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид 10 дугаар сарын 26-нд хуралдсан. Уг хурлаар Ц.Сандуйг чөлөөлж, Нийслэлийн МАН-ын даргыг түр орлон гүйцэтгэгчээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг 100 хувийн саналтай сонгосон юм.

Улмаар Нийслэлийн МАН-ын даргыг сонгох тус хорооны ээлжит хурлыг ирэх сарын 7-ны өдөр товлогдоод байгаа. Уг хурлыг угтаж Нийслэлийн МАН-ын намын хорооны тэргүүлэгчид хуралдаж тов, төлөөлөгчийн тоо, сонгох журмыг баталсан. Ингэхдээ намын анхан шатны байгууллагаас 305 төлөөлөгчийг сон­гож, 69-ийг нь квотоор оролцуулахаар шийд­вэр­лэсэн юм.

Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдээд буй Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаа 2020 он гэхэд дуусгаж, үр дүнг олон түмэнд тайлагнах үүднээс уг шийдвэрийг гаргасан аж. 
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ