Сумын сургуулийнхан гар доорх материал ашиглан эко орчин бүрдүүлж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-05-25 19:37:07
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчид гар доорх материал ашиглан сургуулийнхаа орчныг байгаль орчинд ээлтэй эко орчин бүрдүүлж байна.
 
Тэд авто машины хаягдал дугуй болон нүүрсний үнсийг ашиглан блок цохин цэцгийн мандал, "Монгол орны газрын зураг" бүхий  хэлбэртэй хиймэл нуур, усан сан зэргийг бүтээж байгаа гэнэ. 
Тус сургууль нь Олон Улсын эко сургууль хөтөлбөрт хамрагдан сайн туршлагаа олон нийтэд түгээн дэлгэрүүлж буй тус аймгийн жишиг сургуулийн нэг юм. Сургуулийн 80 жилийн ой энэ онд тохиож буй учир ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд олон ажил төлөвлөсний эхлэл нь энэхүү сургууль орчмын тохижилтын ажил  ажээ. 
 
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ