Малын гаралтай бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-05-28 17:48:53
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас "Эрүүл мал-Эрсдэлгүй бүтээгдэхүүн" аяны хүрээнд тус аймгийн төвд үйл ажиллагаагаа явуулж буй худалдаа үйлчилгээний төвд худалдан борлуулагдаж байгаа мах, сүү, сүүн бүтээгдэхүүний гарал үүсэл, мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн шинжилгээнд хяналт шалгалт, тандалт судалгаа хийж байна.  
 
Хяналт шалгалтаар махны худалдагч нар өөрсдөө эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, худалдан борлуулж буй малын гаралтай бүтээгдэхүүнээ лабораторийн шинжилгээнд хамруулаагүй нийтлэг зөрчлүүд илэрчээ. 
 
Иймээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас дээрх зөрчлүүдийг арилгуулахын тулд худалдан борлуулж буй иргэдэд мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч, цаашид хяналт шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулна гэдгээ анхааруулсан юм. Үүнтэй холбоотойгоор хэрэглэгчдийг тус бүтээгдэхүүнүүдийг худалдан авахдаа гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн шинжилгээний бичгийг заавал үзэж байхыг Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сануулав. 
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ