Ой, хээрийн түймэр унтраахад дайчлагдах байгууллагуудыг дадлагажууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-05-28 19:56:44
Дархан-Уул /МОНЦМАЭ/.Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан томилгоот бүрэлдэхүүн ой хээрийн түймэр унтраахад дайчлагдах аж ахуйн нэгж, байгууллагуудын бэлтгэл бэлэн байдлыг шалган, дадлагажуулах хээрийн сургалтыг өнгөрсөн  7 хоногийн төгсгөлд зохион байгууллаа.

Үзлэг, сургалтад ой хээрийн түймрийн үед дайчлагдах 1-р дайчилгааны багийнхан буюу Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК, Дархан дулааны сүлжээ ТӨХК, Зэвсэгт хүчний 330 дугаар анги, Улаанбаатар төмөр замын 1-р анги, Дархан хүнс ХХК, Номин холдинг ХХК, Дархан Ус суваг ОНӨХК, НААҮГ, ДСЦТС ХК, Дархан нэхий ХХК болон Шатахуун түгээх станцууд зэрэг нийт 18 аж ахуй нэгж, байгууллагын 200 гаруй алба хаагч хамрагджээ.

Дадлага сургуулилтаар ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах тактик, авах арга хэмжээний талаар алба хаагчдад зааж сургасан аж. Түүнчлэн хүн хүч, техник хэрэгслийнх нь бэлтгэл бэлэн байдлыг хангуулж судалгааг шинэчлэн гаргасан байна.
 
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ