Өндөр ууланд эрэн хайх дадлагын үеэр хүний амь аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-29 15:47:20
Ховд/МОНЦАМЭ/ Онцгой байдлын ерөнхий газрын нохойн албаны бүрэлдэхүүн өнөөдөр өндөр уулнаас эрэн хайх аврах ажиллагааны дадлага сургалт хийж байхдаа хүний амь аварчээ.
Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын “Шүүтийн тохойн”-н дадлага сургуулийн төвийн ойролцоо Онцгой байдлын ерөнхий газрын нохойн албаны бүрэлдэхүүн Өндөр уулнаас эрэн хайх аврах ажиллагааны дадлага сургалт явагдаж байсан байна. Яг энэ  үед өндөр хясаан дээрээс унаж амиа хорлохыг завдсан эмэгтэйтэйг нохойн албаны дарга ахлах дэслэгч Ш.Отгонжаргалаар ахлуулсан гурван алба хаагч 09:40 цагийн үед тааралдаж, шуурхай аврах ажиллагаа зохион байгуулан, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ