Цөмийн зэвсгийн нөөцөө ойрын хугацаанд устгах бодолгүй байгаа гэсэн дүгнэлт хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-05-30 12:17:17
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. БНАСАУ-ын эрх баригчид цөмийн зэвсгийн нөөцөө ойрын хугацаанд устгах бодолгүй байгаа тухай дүгнэлтийг Америкийн Тагнуулын төв газраас танилцуулсан хэдий ч тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзахаас эцэслэн татгалзаагүй гэж телевизийн NBC суваг АНУ-ын засаг захиргааны албан тушаалтнуудыг иш татан мэдээлжээ.
 
Дээрх эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын төрийн тэргүүн Ким Жөн Унтай хийх уулзалтаа цуцлахаас өмнө Тагнуулын төв газраас ийм дүгнэлт бүхий нууц илтгэлийг Америкийн засаг захиргааны албан тушаалтнуудад тараасан ба уг дүгнэлт нь тус улсын бусад тусгай албадын дүгнэлтүүдтэй бүхэлдээ тохирч байгаа аж.  
 
Илтгэлийг зохиогчдын үзэж байгаагаар, Ким Жөн Ун цөмийн зэвсгийн нөөцөө ойрын хугацаанд устгах бодолгүй байгаа боловч БНАСАУ-ын дэд бүтцийг хөгжүүлэхэд Америкийн компаниудыг хязгаарлагдмал хэмжээгээр оролцуулахыг зөвшөөрөх зэргээр буулт хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
 
Лу.Батбаяр
Холбоотой мэдээ