"Хүүхдийн нүдээр-сумын Засаг даргын нэг өдөр” арга хэмжээ зохиогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-05-31 19:51:28
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт хэрэгжиж буй “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд Жаргалан сумын ЗДТГ-аас хүүхдийн эрхийг хамгаалах, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд орон нутгийн удирдлагуудад хүүхдийн дуу хоолойг хүргэх зорилгоор "Хүүхдийн нүдээр-сумын Засаг даргын нэг өдөр” арга хэмжээг тавдугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа. 
Энэхүү арга хэмжээнд Жаргалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн шилдэг сурагч Г.Дүүрэнбаяр оролцож, хамтран зохион байгуулсан байна.

"Хүүхдийн нүдээр-сумын Засаг даргын нэг өдөр” арга хэмжээгээр нэг өдрийн хугацаанд Жаргалан сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллага, иргэд хүүхдийн бэлэгт хугацаа дууссан чанаргүй бүтээгдэхүүн хийхгүй байх, иргэд болон төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг чангатгах тухай сумын Засаг даргын захирамж гаргажээ.
Түүнчлэн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд Жаргалан сумын ЗДТГ-аас "Нэгдүгээрт хүүхэд аян", "Ахуйн ослоос сэргийлье", "Архигүй ирээдүй", "Номын багц аян", "Эрхэм сайн хөвгүүн", "Аав, ээж, би" тэмцээн зэрэг хүүхэд багачуудад чиглэсэн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсан юм.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ