“Тайшир-Алтайн усан хангамж”-ийн төслийн ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-05-31 20:14:43
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Алтай хотын хүн амын тулгамдсан асуудлын нэг болох ундны усыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн Газар хооронд байгуулсан санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд тус аймагт хэрэгжих “Тайшир-Алтайн усан хангамжийн төсөл”-ийг албан ёсоор эхлүүлэхээр хэрэгжүүлэгч талууд 2018 оны гуравдугаар сарын 30-ны өдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан бол тавдугаар сарын 31-ний өдөр ажлаа эхлүүллээ. 
Төслийн хэрэгжүүлэгчээр Монгол Улсын Барилга хот байгуулалтын яам, Бүгд Найрамдах Австри Улсын “Тиролер рооре” компани ажиллах ажээ.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 14,0 сая еврогийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бөгөөд төслөөр Тайшир сумын усан сангаас эргийн далд байгууламжаар гадаргын усыг 52 км шугам хоолойгоор дамжуулан аймгийн төвд Есөнбулаг суманд хүргэж хүн амыг ундны усаар хангах юм. 
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ