Дашбалбар суманд цахилгаан дамжуулах дэд станц ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-06-13 12:55:59
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Дашбалбар сумын Улз багийн Бор-Өндөр хороололд цахилгаан дамжуулах дэд станцыг барьж ашиглалтад орууллаа. Хүчин чадлын хувьд 600 м 10 кВ, 500 м 4.4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 160 кВА-ын хүчин чадалтай дэд станц юм.
Уг ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийсэн байна. Үүний үр дүнд гэрэл цахилгаангүй байсан таван айл өрх эрчим хүчинд холбогдож, ойр орчимд нь шинээр газар өмчилж авсан 20-30 айлыг гэрэл цахилгаанаар хангах боломж бүрдлээ гэж Дашбалбар сумаас мэдээлэв.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ