Жижиг мөнгөн дэвсгэртийг хуурамчаар хийх боломжгүй гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтийн зарим иргэд хуурамч жижиг мөнгөн дэвсгэрт гүйлгээнд байгаа талаар ярих болсон тул энэ талаар Монголбанкнаас тодрууллаа.
Жижиг дэвсгэртийг хэвлэхэд олон төрлийн нууцлалтай учраас 20000 төгрөгтэй адил өртгөөр хэвлэдэг байжээ. 1,5,10, 20-тын мөнгөн дэвсгэртүүдийн нууцлалыг багасгаж хэвлүүлсэн тухай албан тодорхойлолт байдаггүй байна. Харин 2016 онд Монголбанкны мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын дарга П.Сүхбаатарын ийнхүү мэдээлэл хийснийг Монголбанкны Хэнтий аймаг дахь салбараас ирүүлсэн юм.
Тэрбээр: “Олон улсын жишигт бага мөнгөн дэвсгэртэд манайх шиг тийм их нууцлал байхгүй. Тиймээс манай улсын мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч компани бага мөнгөн дэвсгэртийг өндөр өртөгтэй хийж, бас цаг хугацаа ихээр зарцуулж байна. Тиймээс бага мөнгөн дэвсгэртийн нууцлалыг хасаач гэсэн санал ирүүлсэн учраас зарим нууцлалыг хассан. Өнгөрсөн оны сүүлчээр бага мөнгөн дэвсгэртийн нөөц дууссан учраас бага хэмжээгээр хэвлүүлсэн. Хэвлүүлэхдээ нэг, тав, аравт, хорьтын дэвсгэртийн усан хээ буюу Чингис хааны далд хөрөг, товгор хээ, ялтсан утас зэрэг нууцлалыг хассан. Бусад нууцлал хэвээрээ” гэжээ.
Сонирхуулахад, мөнгөн дэвсгэртийн нууцлалыг багасгаж, нэмэх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд байдаг. Харин мөнгөний масштаб болон хэмжээ, дотор нь байгаа хөрөг зураг зэргийг нь УИХ-аар хэлэлцэн баталдаг байна.

Д.Одонтунгалаг