Хятад цөмийн реакторынхаа тоог нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-04 14:25:51

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадын эрх баригчид 2030 он гэхэд цөмийн реакторынхаа тоог 110 болгон нэмэгдүүлж, цөмийн эрчим хүч хэрэглэгч дэлхийн томоохон орнуудын нэг болохоор төлөвлөж байна. Энэ тухай “China Daily” сонинд “Power Constrаction Corp of China” компанийн мэдээллээс иш татан бичжээ.

“Ирэх 13 дахь таван жилийн төлөвлөгөөний төслөөс үзвэл Хятад улс өөрийн цөмийн технологийг ашиглан барих атомын эрчим хүчний цахилгаан станцын барилгын ажилд 500 тэрбум юань буюу 78 тэрбум доллар гаргана” гэж тус сонинд бичсэн байна.

“China National Nuclear Corp” компанийн тэргүүний хэлснээр, “Хятадын цөмийн эрчим хүчний гурав дахь үеийн технологи нь аюулгүй байдлыг хангахад олон улсын хамгийн өндөр шаардлагад нийцжээ”.

Одоогийн байдлаар Хятадад 22 цөмийн реактор ажиллаж байгаа бол 26 реакторын барилгын ажил дуусах шатандаа орсон байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ