Зарим байршилд хэрэглээний халуун ус хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2018-06-23 14:57:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дулааны шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийж буйтай холбогдуулаад ирэх мягмар гараг буюу зургадугаар сарын 26-ны өдрөөс зарим байршлуудад халуун ус хязгаарлахаар төлөвлөж байна.

Зургаадугаар сарын хуваарийг танилцуулж байна.

1

Карьер, Буян ХХК, 013-р анги, Дэвшил трейд ХХК, Автобус-2, Махмаркет ХХК, Хилийн цэрэг, Монос, Цэргийн хотхон, Төв цэвэрлэх байгууламж, 10-н буудал, Нефть бааз, Залуус хотхон, Алтан тариа, Мах комбинат, 21-р хороолол, Орчлон хороолол, Буянт ухаа 1,2 хороолол, Шинэ яармаг хороолол, Нисэх орчим

VI/17-VI/27

9А,Б,В,Г,Д,13-р магистраль урсгал засвар

2

Гурвалжин зах, 10-р хорооллын автозамын урд хэсэг, Голден парк хороолол, Материал импекс орчим

VI/20-VII/02

11Г,Д магистраль урсгал засвар

3

21-р сургууль орчмын бүх хэрэглэгчид, 13-р хорооллын орон сууцнууд, Бөхийн өргөө орчим, Хавдар, Халдвартын эмнэлэг, 15-р хорооллын бүх орон сууцнууд, Жуковын музей, Отгонтэнгэр дээд сургууль, Монгол кино нэгтгэл орчим, Цэргийн музей, ХХЕГазар орчмын албан газрууд, Энхүүд ХХК, Газар хөдлөлийн станц, Актив хийц ХХК-ийн орон сууц, Аман хуур хороолол, 14-р хороолол орчим

VI/26-VII/04

5Г,Д,Ж, 2Г магистраль шугамыг шинэчлэн солих

Н.Туяа
Холбоотой мэдээ