Калифорнид гал нээсэн этгээдүүд террористуудтай холбоогүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-05 11:05:03

ВАШИНГТОН. /TASS/. Америкийн Калифорни муж улсын Сан-Бернардино хотод гал нээж хэдэн арван хүний аминд хүрсэн Саид Фарук болон түүний эхнэр Тэшфэн Малик ямар нэг зохион байгуулалттай бүлэглэлийн гишүүн байгаагүй гэж тус улсын Холбооны мөрдөх товчооны /ХМТ/ тэргүүн Жеймс Коми мэдэгджээ.

“Эдгээр алуурчин зохион байгуулалттай томоохон гэмт бүлэглэлийн эсвэл террорист бүлэглэлийн сүлжээний гишүүн байсныг нотлох баримт одоогоор бидэнд байхгүй байна” гэж тэрбээр хэлсэн байна. Үүнээс гадна, түүний хэлснээр, Фарук, Малик нар нь “ХМТ-ны мөрдөн шалгаж байсан хүмүүстэй” холбоогүй байжээ. Тиймээс гэмт этгээдүүд тус байгууллагын мэргэжилтнүүдийн хараанд ороогүй байсан гэж Коми онцлон тэмдэглэжээ.

Лхагва гарагт 28 настай Фарук, 27 настай Малик нар хөгжөөлтэй бэрхшээлтэй иргэдэд туслах төвд гал нээсний улмаас 14 хүн амиа алдаж, 21 хүн шархадсан юм. Гэмт хэрэгтнүүдийг хоёуланг нь цагдаа нар устгажээ.

Тэшфин Малик террорист “Лалын улс” бүлэглэлийг дэмжигч байсан гэж урьд нь телевизийн CNN суваг мэдээлсэн байна. Харин Сауд Фарук террорист үйл ажиллагаа явуулсан хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдтэй холбоо тогтоож байжээ. Тэшфин Малик мөн Пакистаны паспорттой байсан гэж ХМТ мэдээлж байв.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ