Элэгний В, С вирүсийн шинжилгээнд иргэдийг хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хоёр дахь шатны хүрээнд иргэдийг элэгний В, С вирүс илрүүлгийн шинжилгээнд хамруулахаар болжээ. Энэхүү ажил ирэх сарын 10-аас эхлэх юм байна.
Энэ шинжилгээнд 15-39, 65-аас дээш насныхнаас гадна 40-65 насны шинжилгээнд хамрагдаагүй иргэд хамруулахаар болжээ.
"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн 1-р шат 2014-2016 онд Увс аймагт 91,2 хувьтай хэрэгжиж, 40-65 насны Эрүүл мэндийн даатгал төлсөн 11777 хүнээс 10722 хүн хамрагджээ. Тэднээс 1708 хүн С вирүстэй, 1229 хүн В вирүстэй гарч эмчилгээнд 72 хувь нь хамрагдаж үр дүнгээ өгсөн байна. “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хоёр дахь шатанд 18-39 насны иргэд болон 2017 онд шинжилгээнд хамрагдаж чадаагүй 40-65 насны ЭМД-аа төлөөгүй 6790 иргэдийг хамруулах аж. Элэгний В, С вирүстэй нь шинжилгээгээр тогтоогдсон иргэд сорьц өгч вирүсээ тоолуулах юм байна.
Сүүлийн жилүүдэд Увс аймгийн хүн амын дунд элэгний төрлийн өвчлөл нэмэгдэх, тэр дундаа элэгний хорт хавдрын өвчлөл түгээмэл байгаагийн шалтгаан нь иргэд элэгний В, С вирүсээ эмчлүүлээгүйтэй холбоотой аж. Иймд эрт илрүүлгийн шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг аймгийн Эрүүл мэндийн газраас уриаллаа.

Б.Батхүү