Лондоны метронд гарсан хэргийг халдлага гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-06 10:56:23

ЛОНДОН. /TASS/. Бямба гарагт Их Британийн нийслэл Лондон хотын метронд хутгаар зэвсэглэсэн үл таних эрэгтэй гурван хүнийг шархадуулсан тухай The Daily Telegraph сонинд мэдээлжээ.

Дээрх хэрэг "Лейтонстоун" метронд гарсан байна. Лондоны цагдаа нар гэмт этгээдийг баривчилжээ. Гэрчүүдийн хэлснээр, үл таних эрэгтэй халдлага үйлдэхийнхээ өмнө “Үүнийг Сирийн төлөө!” гэж хашгирсан байна.

Нийслэл хотын метронд гарсан хэргийг Лондоны цагдаа нар террорист халдлага гэж үзэж байна.

Дээрх хэрэгтэй холбогдуулан Скотланд-Ярд тайван байхыг хотын оршин суугчдад уриалсан боловч маш сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ