Ногоон байгууламжийг мал ихээр сүйтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Улаангом хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор төв гудамж талбайд цэцэг тарих, гацуур мод суулгах, зүлэгжүүлэх ажлууд энэ жил урьд урьдынхаас илүү хийсэн. Уг ажлыг Хот тохижилт, үйлчилгээний газрын ажилчид хариуцаж байгаа бөгөөд тэд ногоон байгууламжийг услах, зэрлэгийг нь түүх зэргээр өдөр тутам арчилж тордож байна. Гэвч сүүлийн үед сануулсаар байтал иргэдийн хариулгагүй мал нь хотын төв рүү орж ирж ногоон байгууламжийн ажлыг сүйтгэн, үрэн таран хийсээр байгаа аж. Иймээс Хот тохижилт, үйлчилгээний газраас морьтой эргүүл гаргаж хяналт тавьж ажиллаж байна.
“Энэ жил Улаангом хотын төв гудамж талбай, зам дагуух цэцгийн мандал, аюулгүйн тойрог зэрэгт таван мянган цэцэгний үрсэлгээ суулгаж, нийтдээ 800 орчим метр квадрат талбайг зүлэгжүүлснээс гадна ОХУ-аас 300 ширхэг гацуур мод оруулж ирж төв зам дагуу суулгасан. Гэвч мал бүхий иргэд малдаа эзэн болоогүйн улмаас хариулгагүй мал нийтдээ 800-1000 цэцэг, 400 орчим метр квадрат талбайн зүлгийг идэж сүйтгэсэн байна. Өнгөрсөн жилийн ажлыг мөн л мал орж ирж сүйтгэсэн. Үүнээс харахад Улаангом хотод мал бүхий иргэдийг суурин амьдруулахгүй байхаас өөр аргагүй болж байна” хэмээн Хот тохижилт, үйлчилгээний газрын ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Ч.Хишигтогтох хэллээ.

Б.Батхүү