Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг сүйтгэхгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-09 13:10:08

Нийслэлийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаарын чийгшлийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын хэд хэдэн байршилд усан хөшиг хийхээр төлөвлөснөөс эхнээсээ ашиглалтад ороход бэлэн болоод байгаа юм.

  Үүний нэг нь Зайсангийн гүүрэнд  хийж буй усан хөшиг бөгөөд усан хөшгийн ажил дуусч улсын комисст хүлээлгэж өгөхийн өмнө усан хөшгийн 141 хошууг санаатай хулгайлжээ. Хан-уул дүүргийн цагдаагийн албан хаагчид газар дээр нь хулгайчдыг илрүүлэн баривчилж саатуулсан байна.
Мөн өмнө нь энэхүү усан хөшгийн  цахилгааны гэрэлтүүлгийн утсыг хөвж авсан хэрэг гарч байжээ.  Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн иргэдийн амьдрах орчныг сайжруулахын төлөө хийж байгаа бүтээн байгуулалтын ажлыг зориуд санаатайгаар сүйтгэж нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд халдахгүй байхыг анхааруулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд