“Guardian” сонин Т.Мэйд ирүүлсэн гэх урилгын талаархи нийтлэлийнхээ агуулгыг өөрчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-05 10:53:34
МОСКВА. /АиФ/. Их Британийн “Guardian” сонин тус улсын Ерөнхий сайд Тереза Мэйд явуулсан урилгын талаархи нийтлэлээ өөрчилжээ.

Английн шигшээ багийг ¼ шигшээд тунаж үлдсэнийх нь дараа ОХУ Т. Мэйд “ДАШТ-2018”-д хүрэлцэн ирэхийг урьсан  шинэ урилга  явуулжээ гэсэн нийтлэлийг  “Guardian” сонин эхлээд гаргасан байна. 

Энэ нийтлэлтэй холбоотойгоор Лондон дахь ОХУ-ын ЭСЯ мэдэгдэхдээ “Манай улс Их Британийн улс төрчид хувийн урилга явуулаагүй” гэж мэдэгджээ. “ДАШТ-д очихгүй байх шийдвэрийг Их Британийн эрх баригчид өөрсдөө гаргасан” хэмээн Оросын дипломат төлөөлөгчийн газрын хэвлэлийн алба мэдэгдсэн байна.
 
Энэ явдлын дараа “Guardian” сонин нийтлэлээ засч “ОХУ Т.Мэйг ДАШТ-ын ¼ шигшээд урьж байгаа нь тоглоом байжээ” гэж тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч Их Британийн эрх баригчид болон хааны гэр бүлийхэн ДАШТ-ийг үл ойшоосон хэвээр байна” гэж тус сонин нэмж тэмдэглэсэн байна.
 
ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг хордуулсан хэрэгт Оросыг буруутгасантай холбоотойгоор Их Британийн эрх баригчид ДАШТ-2018-д очихгүй байхаар шийдсэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ