Наадмаар зорчих машины зөвшөөрлийг өнөөдрөөс олгож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг зэрэг газруудад автомашинтайгаа зорчихоор зөвшөөрөл хүссэн иргэдэд өнөөдрөөс зөвшөөрлийн бичгийг нь олгож эхэллээ.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл экспо”, зургаан буудлын “Оргил” худалдааны төвийн салбараар эдгээр зөвшөөрлийг олгоно. Авто машины зөвшөөрөл урьдчилсан байдлаар ангиллаасаа хамаарч 8000-20000 төгрөгийн үнэтэй байна.
Мөн наадмын нээлт, хаалт, бөхийн барилдааны тасалбарыг маргаашаас эхлэн дээрх салбаруудаар худалдаална. Наадмын тасалбарын үнэ 24 мянган төгрөг бөгөөд нэг хүнд хоёр л тасалбар борлуулах юм.
Ж.Батсайхан