Аюулгүй байдлыг нь хангах, тогтсон дэглэмийг нь хадгалах баталгаа өгөхөд бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-07-08 12:59:53
ТОКИО. /ТАСС/. “Япон, АНУ болон Өмнөд Солонгосын эрх баригчид БНАСАУ-ын аюулгүй байдлыг хангах, тогтсон дэглэмийг нь хадгалах баталгаа өгөхөд бэлэн байна” гэж ням гарагт Японы гадаад хэргийн сайд Таро Коно АНУ болон Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд нартай хийсэн гурван талын яриа хэлэлцээний дүнгийн талаар хийсэн хэвлэлийн бага хурал дээр онцлон тэмдэглэсэн байна.
 
“Үүний тулд БНАСАУ цөмийн зэвсгийн нөөцөө шалгах бүрэн боломжтой байдлаар, эргэлт буцалтгүй бүрэн устгаж, бүх төрлийн баллистик пуужингуудаасаа ангижрах ёстой. Япон болон БНСУ-ын эрх баригчид БНАСАУ-ын талаар явуулж буй АНУ-ын бодлогыг бүрэн дэмжиж байгаа бөгөөд гурван улс цаашид ч Умард Солонгостой холбоотой асуудлаар нягт хамтран ажиллана” гэж Таро Коно тэмдэглэжээ.
 
АНУ, Япон болон Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд нарын гурван талын яриа хэлэлцээ ням гарагт Токиод болсон юм. Өмнө нь АНУ-ын төрийн нарийн дарга Майкл Помпео Умард Солонгост хоёр өдрийн айлчлал хийж,  тус улсын удирдагчидтай Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг хэлэлцсэн билээ.
 
Лу.Батбаяр
Холбоотой мэдээ