Эрлийз морьдын дунд насны уралдаанд Г.Дашзэвэгийн сартай хээр түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-07-13 15:28:31
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хүй долоо худагт  болж буй уяачдын наадамд  Эрлийз морьдын дунд насны уралдаанд 216 морь уралдсанаас  Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул Г.Дашзэвэгийн сартай хээр түрүүллээ.

Аман хүзүүнд Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Г.Батсайхан зээрд, гуравт Архангай аймгийн Хотонт сумын уугуул Д.Лхагвасүрэнгийн Буган морь хурдалж, дөрөвт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Л.Ганболдын сартай хүрэн, тавд Төв аймгийн Баян сумын Б.Нямжавын зээрд хурдлав.
 
Б.Заяа
Холбоотой мэдээ