Улаангом сумын айл өрхүүд хашаагаа жигдэлж, өнгө үзэмжтэй болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-07-20 22:27:49
Увс /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Улаангом сумын нийт айл өрх, тэр дундаа төвд байрлалтай зам дагуух айл өрхүүдийн хашааг зостож өнгө үзэмжтэй болгох ажил ид өрнөж байна. УИХ-ын гишүүн, БОАЖСайд Н.Цэрэнбатын зүгээс нийтдээ 5000 хашааг будах зос өгсөнөөр энэхүү ажил эхэлжээ.

Одоогоор Улаангом сумын хөдөөгийн хоёр багаас бусад аймгийн төвийн 10 багийн Засаг дарга, ИНХ-ын нар иргэдэд зос тараах ажлыг хийж байна. Ойрын өдрүүдэд Улаангомд бороо хуртай байгаа тул нар гарахаар иргэд хашаагаа гоёх юм байна.
“Одоогоор 640 гаруй хашааны өрхөд зос тарааж дууслаа. Иргэд маань бороо зогсохоор зосондоо ахиухан давс хийж хонуулаад сайтар хутгаж хашаагаа зостон сайхан өнгө үзэмжтэй хашаатай болох байх. Ингэснээр Улаангом хот маань улам их өнгө үзэмжтэй болно” хэмээн Улаангом сумын 10-р багийн Засаг дарга Ц.Сурвалжлагч хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ