ДОХ-ын эсрэг өргөн хүрээтэй сурталчилгаа явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 21:51:28

Сэлэнгэ аймгийн Эрүүд мэндийн газраас “ДОХ-той тэмцэх дэлхий нийтийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор “Ухаалаг амьдарцгаая залуусаа-ХДХВ/ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлцгээе” аяныг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.

Тэд 4 хоногийн хугацаанд  Алтанбулаг сумын хилийн боомтын ажилчид болон хилээр зорчиж буй иргэдэд,  мөн аймгийн Боловсрол соёлын газартай хамтран Сэлэнгэ аймгийн ЕБС-ийн дунд болон ахлах ангийн сурагчдад “ХДХВ/ДОХ-ийн халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх” тухай эмчийн зөвлөгөө болон богино хэмжээний кино үзүүлж, өсвөр насны охид хөвгүүддээ мэдээ, мэдээлэлийг өгсөн байна. Сүхбаатар сумаас Мандал сумын чиглэлд “Галт тэрэгний аян” зохион байгуулж, зорчигчдод ХДХВ/ДОХ-ын халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх тухай гарын авлага, боршур, сурталчилгааны материал тарааж өгч, иргэдэд мэдээлэл өгөн ажилласан байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ